1. Цахилгаан хэрэгсэл ба Цэнэглэгч
-
Залгуур ба Розетка: Япон дахь цахилгааны розетка нь A хэв маягийн (хоёр хавтгай хөлтэй) байдаг. Дугуй орос/европ залгуур шууд орохгүй тул шилжүүлэгч (адаптер) болон өөрийн хэрэглэх цахилгаан хэрэгслүүдээ заавал авч явах шаардлагатай.

-
Цахилгааны хүчдэл: Япон улс 100V хүчдэл ашигладаг тул таны авч явж буй төхөөрөмж (фэн, индүү гэх мэт) 100V-240V дэмждэг эсэхийг урьдчилж шалгах нь зүйтэй.
2. Хувийн бэлтгэл ба Эд зүйлс
-
Эм бэлдмэл: Хувийн тогтмол хэрэглэдэг болон шаардлагатай (өчин намдаах, ходоод, ханиадны) эмүүдээ хангалттай хэмжээгээр авч явах.
-
Том шүхэр & Таних тэмдэг: Япон дахь бороо ширүүн байдаг тул бат бөх, том шүхэр авч явсан нь дээр. Гадуур шүхрийн тавиурт тавихад бусадтай солигдохоос болон хулгайд алдахаас сэргийлж дээр нь таних тэмдэг (тууз, стикер гэх мэт) тавих хэрэгтэй.
-
Зоосны түрийвч: Япон улсад бэлэн мөнгө болон зоосон мөнгө (1, 5, 10, 50, 100, 500 иен) маш их ашиглагддаг тул зоосны зориулалттай тусдаа тасалгаатай түрийвч авч явбал тохиромжтой.
3. Аппликейшн ба Хэлний мэдлэг
-
Google Maps ашиглаж сурах: Япон дахь метрогоор зорчих, гудамж талбай олоход Google Maps маш нарийн (аль вагонд суух, ямар гарцаар гарахийг хүртэл) заадаг тул сайн ашиглаж сурсан байхад маш амархан болгодог.
-
Анхан шатны япон хэл: Япон хүмүүсийн англи хэлний мэдлэг ерөнхийдөө маш сул тул анхан шатны харилцааны үгс болох (баярлалаа, уучлаарай, хаана байдаг вэ? гэх мэт) суралцсан байх нь маш том давуу тал болно.
4. Соёл ба Замын хөдөлгөөний дүрэм
-
Зүүн гарын дүрэм: Япон улс зүүн гарын талын хөдөлгөөнтэй (замаар алхах, урсдаг шатаар өгсөх/буухдаа зүүн талдаа зогсох гэх мэт) тул энэхүү соёл, дүрмийг чанд баримтлах шаардлагатай.


