Mick Jagger оролцсон Италийн арал дээр болсон тансаг үдэшлэгийг цагдаа нар тараасан байна.

Mick Jagger оролцсон wrap party-г Italy-ийн цагдаа нар лхагва гарагт хөгжим тоглуулахыг хориглосон орон нутгийн дүрмийн улмаас зогсоожээ.

The Rolling Stones хамтлагийн дуучин Жаггер удахгүй нээлтээ хийх Three Incestuous Sisters киноны зураг авалтын багтай хамт баяр тэмдэглэж байсан аж. Тус кинонд Dakota Johnson, Jessie Buckley, Saoirse Ronan болон Josh O’Connor нар тоглож байгаа талаар Италийн хэвлэлүүд мэдээлжээ.

Киноны жүжигчид болон багийнхан Stromboli арал дээрх нэгэн газарт зураг авалт дууссаныг тэмдэглэж байсан ч цагдаа нар ирж арга хэмжээг тараасан байна.

Стромболигийн аялал жуулчлалын албаны дарга Rosa Oliva энэ явдлыг баталж, цагдаагийн үйлдлийг “шийтгэх шинжтэй оролцоо” хэмээн шүүмжилжээ.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, зөвхөн жижиг чанга яригчаар дундаж түвшний дуу хөгжим тоглож байсан бөгөөд Carabinieri ирж үүнийг зогсоосон байна.

Ansa агентлагийн мэдээлснээр, зочид цагдаа нарын шаардлагыг эцэст нь хүлээн зөвшөөрсөн ч эхэндээ гайхаж, инээлдэн хүлээж авсан аж.

Олива хэлэхдээ:

“Өвлийн турш хомсдол, хайхрамжгүй байдалтай тулгарсан энэ нутаг дэвсгэрийг дэмжиж, үнэ цэнийг нь өсгөхийн оронд олон нийтэд харагдах, нийгмийн арга хэмжээ зохион байгуулах мөчүүдэд хүртэл шийтгэж байна” гэжээ.

Мөн тэрээр Riccardo Gullo-г дурдан:

“Наад зах нь зочдыг угтан авч, орон нутгийн эдийн засагт оруулж буй чухал хувь нэмэрт нь талархал илэрхийлэх байсан” хэмээн хэлсэн байна.

Холбоос

Сүүлд нэмэгдсэн

- Сурталчилгаа - spot_imgspot_img

Холбоотой нийтлэлүүд

УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ ХАЯГЖУУЛАЛТЫН ШИНЭЧЛЭЛ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГЭЭС ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн хаягжуулалтыг олон улсын стандартад нийцүүлэн нэгдсэн системд оруулах бодит ажил өнөөдрөөс...

Япон руу аялах эсвэл суралцахаар явж буй хүмүүст зориулсан...

1. Цахилгаан хэрэгсэл ба Цэнэглэгч Залгуур ба Розетка: Япон дахь цахилгааны розетка нь A хэв маягийн (хоёр...

Сүлжээг шуугиулж буй аймшигт хэрэг: Дуучин D4VD-ийн шүүх хурлын...

"Here With Me", "Romantic Homicide" хит дуунуудаараа TikTok болон поп ертөнцийг шуугиулж байсан 21 настай залуу дуучин...

ТҮҮХЭН АМЖИЛТ: Монголын эрэгтэй волейболын шигшээ баг Зүүн Азийн...

Улаанбаатар хотод наймдугаар сарын 5-наас 9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж,...

ЯЙЗҮ ХОТЫН СУРАГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЗОЧЛОВ.

Өнөөдөр Япон Улсын Шизүока мужийн Яйзү хотын дунд, ахлах ангийн сурагчид дунд зохион байгуулсан "Монголоос сэдэвлэсэн гар...

Боловсрол-Ирээдүй” хөтөлбөрт багтсан “Роботын боловсрол S.T.E.A.M” хөтөлбөр хэрэгжихэд бэлэн...

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар "Боловсрол ирээдүй" хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрт багтсан "Роботын боловсрол S.T.E.A.M" хөтөлбөр хэрэгжихэд...