Stephen Colbert The Late Show with Stephen Colbert нэвтрүүлгийн сүүлчийн дугаарыг тусгай зочин Paul McCartney-тай хамт өндөрлүүлж, 33 жилийн түүхтэй шоу албан ёсоор төгсгөлдөө хүрлээ.
Пүрэв гарагийн оройн дугаарт Маккартни болон Колберт нар Ed Sullivan Theater-т The Beatles хамтлаг өмнө нь оролцож байсан үеийн дурсамжууд болон АНУ-аар хийсэн аялан тоглолтын тухай ярилцжээ.
Хөтөлбөрийн төгсгөлд тэд “Hello, Goodbye” дууг хамтран дуулсан бөгөөд шоуны баг, ажилтнууд тайзан дээр гарч сүүлчийн мэхээлгээ хийсэн байна.
CBS өнгөрсөн жилийн долдугаар сард The Late Show with Stephen Colbert-ийг гэнэт цуцалж байгаагаа зарласан юм. Колберт нийт 11 улирал хөтөлсөн бөгөөд тэрээр 1993 онд шоу эхэлснээс хойш удирдаж байсан David Letterman-аас ажлыг нь хүлээн авч байсан.
Колберт шоугаа уламжлалт монологоор эхлүүлж, үзэгчдэд энэ нь “онцгой салах ёсны дугаар” биш, харин ердийн нэгэн шоу мэт үргэлжилнэ гэж хошигнон хэлжээ.
Дугаарын турш Колбертийн хамгийн сүүлчийн зочин хэн байх талаар ихээхэн таамаг өрнөсөн байна.
Bryan Cranston, Paul Rudd болон Ryan Reynolds зэрэг алдартнууд богино cameo дүрээр гарч ирэн “сүүлчийн зочин” болохоор өрсөлдөж байсан ч эцэст нь сонгогдоогүй аж.
Католик шашинтан Колберт өмнө нь өөрийн хамгийн сүүлчийн ярилцлагын зочноор Pope Leo XIV-ийг урих хүсэлтэй байгаагаа олон удаа хэлж байсан юм.


