“Here With Me”, “Romantic Homicide” хит дуунуудаараа TikTok болон поп ертөнцийг шуугиулж байсан 21 настай залуу дуучин D4vd (жинхэнэ нэр нь Дэвид Энтони Бөрк)-ийн хэрэг сүүлийн өдрүүдэд дэлхий нийтийн анхаарлын төвд байна.
Хэрэг хэрхэн илэрсэн бэ?
2025 оны 9 дүгээр сард Лос-Анжелес хотын цагдаагийн газар d4vd-ийн нэр дээр бүртгэлтэй, журамлагдсан Tesla автомашиныг шалгах явцад тэвшнээс нь муудсан, мөчилж сэглэсэн хүний цогцос олсон юм. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр уг цогцос нь хэдэн сарын өмнө ор сураггүй алга болсонд тооцогдоод байсан 14 настай Селесте Ривас Эрнандез (Celeste Rivas Hernandez) охиных болох нь тогтоогджээ.
10,000 чат ба далд харилцаа (Мөрдөн байцаалтын нотлох баримтууд)
Прокурорын зүгээс шүүх хурал дээр тэдний хооронд солилцсон 10,000 гаруй мессеж болон интернэт хайлтын түүхийг дэлгэсэн бөгөөд үүнд:
-
11 настайгаас нь эхэлсэн харилцаа: Тэд анх охиныг ерөөсөө 11-тэй байхаас эхлэн нууцаар харилцаж эхэлсэн болох нь чатны түүхээс ил болсон. Тэд анх Discord-оор танилцсан гэдэг нь тогтоогджээ.
-
Бэлгийн замаар ашиглаж байсан баримт: Түүнийг насанд хүрээгүй охиныг удаа дарааллан дарамталж, бэлгийн замаар ашигладаг байсан гэх үндэслэлээр “14-өөс доош бага насны хүүхдийг бэлгийн замаар ашигласан” гэх зүйл ангийг нэмж ирүүлжээ.
-
Аллага гарахын өмнөх шөнө: Алга болохынхоо өмнөх шөнө охин D4vd-рүү “Би чиний амьдрал, карьер хоёрыг чинь хоёуланг нь сүйрүүлж, насанд хүрээгүй намайг ашигладаг байсныг чинь дэлхий нийтэд илчилнэ” гэсэн сүрдүүлсэн утгатай мессеж явуулсан нь охины утасны сүлжээний түүхээс олдсон байна. Охин d4vd 2 уулзахынхаа өмнө ам муруйж Селесте түүнтэй уулзахаар гэрээсээ гараад таксинд суух гэж буй мессеж явуулсанаар дууссан ба d4vd түүнрүү “ Хаана байна? Санаа зовоод байна. Хариу.” гэх мэтээр хойноос нь нэмж бичсэн нь баримтаар гараад иржээ.
- Насанд хүрээгүй хүсээгүй жирэмслэлт: Tэдний харилцаа ярианаас Селесте үр хөндүүлэх мэс ажилбар хийлгэж байсанг дурьдсан байна.
- Гэрийнх нь гараж болон бүхий л газруудаас нь цусны толбууд олдсон ба хуурамч цус, урагдсан бүтээлэг, хатсан цустай салфетка ба цэнхэр өнгийн хийлдэг бассейн олдсон ба Селестегийн биенээс олдсон цэнхэр үүрмэг тэрхүү бассейний нэг хэсэг болох нь тогтоогджээ.

Гэмт хэргийг урьдчилан төлөвлөсөн шинжүүд:
Мөрдөн байцаагчдын олж тогтоосноор энэ нь санамсаргүй тохиолдол биш, урьдчилан сайтар төлөвлөсөн аллага байжээ:
-
Цахилгаан хөрөө ба цогцосны уут: D4vd хэрэг гарахаас хэд хоногийн өмнө өөрийн хуурамч интернэт аккаунтуудаар ( Victoria Mendes, Trayvion Davis) дамжуулан 2025 оны 4 сарын 24нд хүрз, 2-3н цахилгаан хөрөө (chainsaw) болон зориулалтын цогцосны уут (body bags) гэх мэтийг худалдан авсан гүйлгээний түүхийг шүүхэд тайлагнажээ.
-
Нуугдаж байгаад халдсан (Lying in wait): Прокурорууд хэлэхдээ халдагч охиныг гэрт нь ирэхэд нь нуугдаж байгаад халдсан гэж үзсэн бөгөөд амь насанд нь хүрснийхээ дараа цогцсыг заналхийлэн мөчилж, Tesla-даа нуусан гэж үзэж байгаа. Машинаа Bluebird Avenue гэх газарт тавиад гэрлүүгээ алхаад явж байгаа нь харагдсан байна. Энэ өдөр нь 7сарын 29ний өдөр байсан ба хамгийн сүүлд машинаа унасан өдөр нь байж. 2сар гаруй тэрхүү гудамжинд байсан ба тэнд оршин суудаг хөршүүд 9сарын 5ны өдөр машиныг нь ачиж яваад 8ны өдөр цагдаад мэдэгдэл өгч ил болжээ.
-
Гэрчийг замаасаа зайлуулсан: Охин түүнийг шүүхэд өгч, кареерыг нь сүйрүүлэх гол гэрч байсан тул “гэрчийн амь насыг хөнөөсөн” гэх онц хүндрүүлэх нөхцөлтэйгээр гэмт хэрэг хийх сэдлийг төрүүлсэн.
⚖️ Шүүхийн шийдвэр ба одоогийн байдал (2026 оны сүүлийн үеийн мэдээ)
-
Урьдчилсан сонсгол: 2026 оны 7 дугаар сарын сүүлээр Лос-Анжелес хотын шүүгч 5 өдрийн турш хэрэгтэй танилцсаны эцэст түүнийг шүүхэд шилжүүлэх хангалттай нотлох баримттай гэж үзсэн.
-
Ял: Нэгдүгээр зэргийн хүн амьны хэрэг, насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн замаар ашигласан, хүний цогцсыг заналхийлж мөчилсөн гэх зэрэг ялууд тулгарч байгаа тул бүх насаар нь хорих эсвэл цаазаар авах ял авах эрсдэлтэй байна.
-
Хорих анги: Түүнийг одоогоор ямар ч барьцаагүйгээр Лос-Анжелесын хамгийн чанга дэглэмтэй Twin Towers Correctional Facility шоронд хорьж байна.
-
Дараагийн алхам: Түүний албан ёсны ял сонсгох хурал (arraignment) 2026 оны 8 дугаар сарын 31-нд товлогдсон бөгөөд тэрээр өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлээд байгаа юм. Албан ёсны шүүх хурал үүнээс хойш 90 хоногийн дотор эхэлнэ.


